Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Кремлийн ойролцоо халдлага болж, нэг хүн амиа алджээ

ОХУ-ын Москва хотын төвд буутай этгээд гал нээсэн халдлага болох үеэр нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Пүрэв гарагийн оройн зургаан цагийн орчим энэ халдлага болсон юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийнхэнтэй уулзсан 4 цагийн хэвлэлийн хурал өндөрлөсний дараагаар удалгүй энэ

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кремлийн ойролцоо халдлага болж, нэг хүн амиа алджээ
Кремлийн ойролцоо халдлага болж, нэг хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Москва хотын төвд буутай этгээд гал нээсэн халдлага болох үеэр нэг хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан байна. Пүрэв гарагийн оройн зургаан цагийн орчим энэ халдлага болсон юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хэвлэлийнхэнтэй уулзсан 4 цагийн хэвлэлийн хурал өндөрлөсний дараагаар удалгүй энэ халдлага болжээ.

ОХУ-ын Мөрдөн Шалгах Хорооны мэдээлснээр Москва хотод байрлах Холбооны Аюулгүй Байдлын Албаны барилгын ойролцоо буутай этгээд гал нээсэн байна. Энэ үеэр Холбооны аюулгүй байдлын албаны нэг ажилтан амиа алдаж, өөр таван хүн шархаджээ. Халдлагын хохирогч болсон таван хүн хүний нэгэн энгийн иргэн байсан гэх мэдээлэл гарсан байна. Оросын тусгайгийнхан буутай этгээдийг хэргийн газар дээр нь хөнөөсөн байна. Холбооны Аюулгүй Байдлын Албанаас хэрэгтэнг таньж тогтоох мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлсэн төдийгүй тэрээр бусадтай хамтран энэ халдлагыг үйлдсэн эсэхийг ч нягталж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн албан ажлаа явуулдаг Кремлийн ордонгоос ердөө 1 километрийн зайтай халдлага болжээ. Энэ зэвсэгт халдлага болох үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй байдлын албаны ажилчдын баярын үйл ажиллагаанд оролцож байсан талаар Интерфакс мэдээллийн агентлаг дамжуулжээ.

Мөн тухайн өдөр ерөнхийлөгч Путин жил бүр зохион явуулдаг сэтгүүлчидтэй уулзах хэвлэлийн хуралд оролцсон юм. Холбооны Аюулгүй Байдлын Албанаас тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа ч энэ халдлагыг терроризмын шинж чанартай гэж үзэж болох талаар олон улсын зарим хэвлэлд дурджээ .Ер нь ОХУ-д гал зэвсэг эзэмших хууль чанга хатуу учраас ийм төрлийн халдлага болох нь ховор үзэгдэл гэдгийг шинжээчид онцолж байна. Иргэд спортын болон ангийн зориулалтаар галт зэвсэг худалдан авч, эзэмших боломж байдаг. Галт зэвсэг эзэмшихийг хүссэн иргэний мэдээллийг нэг бүрчлэн шалгаж, нягталдаг байна.

Хуваалцах