Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Крис Миэрс: Тэмцээний үед энгийн үеийнхээс ч илүү сайн байж чадлаа

Эрэгтэйчүүдийн гурван метрийн тавцангаас үсрэх үсрэлтийн хосын төрөлд Их Британийн тамирчид 454.32 оноогоор тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ.

Ч.
Ч.Энхзул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Крис Миэрс: Тэмцээний үед энгийн үеийнхээс ч илүү сайн байж чадлаа
Крис Миэрс: Тэмцээний үед энгийн үеийнхээс ч илүү сайн байж чадлаа. Зураг: МҮОНРТ

Эрэгтэйчүүдийн гурван метрийн тавцангаас үсрэх үсрэлтийн хосын төрөлд Их Британийн тамирчид 454.32 оноогоор тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ. Ялагчдын сэтгэгдлийг та бүхэнд хүргэе. Крис Миэрс "Би чичрээд байна. Онооны самбар дээрээс өөрсдийнхөө нэрийг харсан боловч итгэж өгөхгүй байсан. Бид үнэхээр сайхан амжилт үзүүллээ. Өөрсдийнхөө үзүүлбэрт итгэлтэй байсан. Тэмцээний үед энгийн үеийнхээс ч илүү сайн байж чадлаа. Жак бид хоёр шувтрагын тоглолт хүртэл үзүүлэлтүүд маань сайн байгааг мэдэж байсан ч алтан медаль авна гэж төсөөлөөгүй. Алтан медаль авахаа мэдэхэд танд юу бодогдох байсан бэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Самбар дээр оноо гарсан. Тэр бол гарцаагүй алтан медаль авах хэмжээний оноо байсан. Гэсэн ч надад хэн нэгэн биднээр тоглоод буруу оноо гаргаад байгаа ч юм шиг санагдсан" гэж баярын сэтгэгдлээ хуваалцжээ.

Хуваалцах