Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Криштиан Роналду “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо

Португалийн шигшээ, Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч, “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Криштиан Роналду  “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо
Криштиан Роналду “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо. Зураг: МҮОНРТ

Португалийн шигшээ, Испанийн “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорч, “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо.

2013 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгчинг шалгаруулах эцсийн шатанд “Байерн Мюньхэн”-ий Фрэнк Рибери, “Барселона”-гийн Леонел Месси болон “Реал Мадрид” багийн Кристиан Роналду нар шалгарч үлдээд байсан.

ШалгаруулалтФИФА-гийн дүрэм журмын дагуу шилдэг хөлбөмбөгчнийг ахлах дасгалжуулагч, үндэсний багийн ахлагчид болон хөлбөмбөгийн сэтгүүлчдийн саналын дагуу, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай.

Санал асуулгаар Роналду 2013 онд 56 тоглолтод 66 гоол оруулж ү найман тоглолтод хэт-трик хийснээр тэргүүлж, “Алтан бөмбөг”-ийн эзэн болсон байна.

Түлхүүр үг:Криштиан Роналду “Алтан бөмбөг”-ийн эзэн боллоо
Хуваалцах