Криштиану Роналду цахим ертөнцөд хамгийн олон дагагчтай
Түүний албан ёсны фейсбүүк хаягийг 109.7 сая, инстаграмыг 49.6 сая, твиттерийг 40.7 сая хүн дагадаг аж.
Мэдээллийн алба

“Реал Мадрид”-ын супер од Криштиану Роналду цахим ертөнцөд 200 сая дагагчтай болсон анхны хүн боллоо. Түүний албан ёсны фейсбүүк хаягийг 109.7 сая, инстаграмыг 49.6 сая, твиттерийг 40.7 сая хүн дагадаг аж. Түүнчлэн түүнтэй холбоотой мэдээллийг өдөрт дунджаар 135 мянган хүн сонирхдог гэсэн судалгаа гарчээ.
Сонирхуулахад, NBA-ийн супер од Майкл Жордан, Коби Брайнт, Леброн Жеймс, Кевин Дюрант, Стефен нарыг цахим ертөнцөд 187 сая хүн дагадаг бол “Барса”-гийн Лионель Мессигийн дагагчид 120 саяд хүрчээ.


















