Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кристиано Роналдод өнгөрсөн оны мэргэн буучийн шагналыг нөхөн олгожээ

Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооноос Реал Мадридын супер од Кристиано Роналдод "2013 оны Дэлхийн шилдэг мэргэн бууч"-ийн шагналыг гардуулсан байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кристиано Роналдод өнгөрсөн оны мэргэн буучийн шагналыг нөхөн олгожээ
Кристиано Роналдод өнгөрсөн оны мэргэн буучийн шагналыг нөхөн олгожээ. Зураг: МҮОНРТ

Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооноос Реал Мадридын супер од Кристиано Роналдод "2013 оны Дэлхийн шилдэг мэргэн бууч"-ийн шагналыг гардуулсан байна. Кристиано Роналдогийн хувьд өнгөрсөн онд 69 гоолыг оруулсан бөгөөд үүнийхээ 10-ийг нь Португалын шигшээ багийн төлөө хийжээ.

Энэ талаараа Кристиано "Хөлбөмбөгийн түүх болон статистикийн олон улсын холбооноос 2013 оны Дэлхийн шилдэг мэргэн буучийн шагналыг хүртэж хүндлэгдлээ. Бүгдэд нь баярлалаа." гэсэн байна. Тэрбээр Ла лигийн энэ улиралд 20 гоолыг оруулчихаад байгаа билээ.

Хуваалцах