Кристофер Ноланы "Tenet" кино 225 сая ам.долларын өртгөөр бүтжээ
Найруулагч Кристофер Нолан саяхан Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Tenet" киноны зураг авалтыг долоон улсад хийсэн. Миний хамгийн өргөн хүрээнд хийсэн бүтээл боллоо” гэснээс өөр зүйл хэлээгүй байна.
Мэдээллийн алба

"Warner bros" кино компанийн энэ оны долоодугаар сард нээлтээ хийх "Tenet" киноны эхний трейлэр цацагдсан даруйдаа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна. Учир нь тус бүтээлийн ерөнхий найруулагчаар "Memento(2001)", "Dark knight" гурвал, "Inception(2010)", "Interstellar(2014)" киног найруулсан Кристофер Нолан ажилласан. Түүнчлэн тус бүтээлийн гол дүрд Холливудын алдарт жүжигчин Дензел Вашингтоны хүү Жон Дэйвид Вашингтон, Бэтмэний дүрийг бүтээхээр сонгогдсон Роберт Паттинсон нар тогложээ.
Найруулагч Кристофер Нолан саяхан Америкийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Tenet" киноны зураг авалтыг долоон улсад хийсэн. Миний хамгийн өргөн хүрээнд хийсэн бүтээл боллоо” гэснээс өөр зүйл хэлээгүй байна.
Сонирхуулахад, 225 сая ам.долларын өртгөөр бүтсэн дээрх кино ирэх долоодугаар сарын 17-нд нээлтээ хийнэ.


















