Кветта хотод хүчтэй дэлбэрэлт болжээ
Пакистаны Кветта хотын нэгэн задгай зах худалдааны төвд хүчтэй дэлбэрэлт болж, долоон хүн нас барж, 20 хүн шархаджээ.
Мэдээллийн алба

Пакистаны Кветта хотын нэгэн задгай зах худалдааны төвд хүчтэй дэлбэрэлт болж, долоон хүн нас барж, 20 хүн шархаджээ. Цагдаагийнхны хэлснээр тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна.
Дэлбэрэлт хазара иргэдийн амьдардаг орон сууцны хорооллын ойролцоо баасан гарагийн өглөө болжээ. Одоогоор дэлбэрлэлтийн талаар нарийн мэдээлэл байхгүй ч, Кветта хот нь Пакистаны баруун өмнөд бүсэд оршдог Балучистан мужид багтдаг.
Балучистанд салан тусгаарлагчид илүү их автомит эрх эдэлж, хийн болон газрын тосны гэх мэт байгалийн нөөцүүдийг илүү хүртэхийг шаардаж, бага хэмжээний эсэргүүцэл үзүүлдэг байна.


















