Кёктэнхо Цэвэгням 1800 дахь барилдаанаа хийж ялалт байгууллаа
Мэргэжилийн сүмогийн оны төгсгөлийн Кюүшюү башё зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Монголын сүмогийн алтан хараацай Кёктэнхо Цэвэгням мэргэжилийн сүмод орсноосоо хойш 1800 дахь барилдаанаа Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр хийн ялсан байна.
Мэдээллийн алба

Мэргэжилийн сүмогийн оны төгсгөлийн Кюүшюү башё зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Монголын сүмогийн алтан хараацай Кёктэнхо Цэвэгням мэргэжилийн сүмод орсноосоо хойш 1800 дахь барилдаанаа Кюүшюү башёгийн дөрөв дэх өдөр хийн ялсан байна. Түүнээс олон удаа барилдсан бөх сүмогийн түүхэнд ганцхан байдаг ба 1980-аад оны үед барилдаж байсан комүсүби Оошмо Кенжи юм байна. Тэр 40 нас хүртлээ барилдахдаа 1891 удаа мэргэжилийн сүмогийн дохёнд гарч байжээ.
Кёктэнхо одоо дөчин настай бөгөөд өнгөрөгч аки башед 50 хувийн амжилтаа үзүүлэн 40 насандаа 50 хувийн амжилт үзүүлсэн дээд амжилтыг мэргэжилийн сүмо бөхийн түүхнээ 73 жилийн дараа давтаж байсан юм.


















