Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кёкүтэнхогийн өвөрмөц дээд амжилтыг тэмдэглэв

Дээд зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын өнгөрсөн аки башёд тогтоосон дээд амжилтыг тэмдэглэсэн хүлээн авалт Токио хотноо өнгөрөгч ням гарагт болжээ. Сумогийн холбооны твиттерээр “Кёкүтэнхо 40 нас хүрсэн эхний башёдоо дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлбэл баярын ажиллагаа зохион байг

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кёкүтэнхогийн өвөрмөц дээд амжилтыг тэмдэглэв
Кёкүтэнхогийн өвөрмөц дээд амжилтыг тэмдэглэв. Зураг: МҮОНРТ

Дээд зиндааны хамгийн ахмад бөх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын өнгөрсөн аки башёд тогтоосон дээд амжилтыг тэмдэглэсэн хүлээн авалт Токио хотноо өнгөрөгч ням гарагт болжээ. Сумогийн холбооны твиттерээр “Кёкүтэнхо 40 нас хүрсэн эхний башёдоо дээд зиндаанд 50 хувийн амжилт үзүүлбэл баярын ажиллагаа зохион байгуулъя” гэсэн санаачилга гаргасанд 50 мянган хүн дэмжин, дагасан байна.

Кёкүтэнхо есдүгээр сарын 13-нд 40 нас хүрч, макүүчид найм ялж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн нь мэргэжлийн сүмогийн түүхэнд 73 жилийн дараа тохиолдсон том амжилт болсон билээ. Баярын ажиллагаанд твиттерээр дэмжигчдийн дундаас сугалаагаар сонгогдсон 40 хүн оролцон, төрсөн өдрийн бялуу бэлэглэсэн байна.

Тэрээр “Урьд өмнөх төрсөн өдрөөс огт өөр баяр болж байна. Бүгдэд нь баярлалаа. Бэлтгэл сургуулиа сайн хийж, хичээн зүтгэж, ирэх жил ч дээд зиндаанд барилдаж байхын төлөө зүтгэх болно” гэж ярьжээ.

Хуваалцах