Кыргызстаны Ерөнхийлөгч Тыныбековад байрны түлхүүр гардуулан өгчээ
Түүнчлэн түүний багш Нурбек Изабековт мөнгөн шагнал, аав Болот Тыныбеков, ээж Гульпар Тыныбекова нарт нь цаг бэлэглэжээ.
Мэдээллийн алба

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд түрүүлж Кыргызстаны анхны эмэгтэй дэлхийн аварга болсон Айсулуу Тыныбековаг улсынх нь Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков хүлээн авч уулзан гурван өрөө байрны гэрчилгээг гардуулан өгсөн байна.
Түүнчлэн түүний багш Нурбек Изабековт мөнгөн шагнал, аав Болот Тыныбеков, ээж Гульпар Тыныбекова нарт нь цаг бэлэглэжээ.


















