Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Кюүшюү башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна

Японы Фүкүока хотноо үргэлжилж буй Мэргэжилийн сүмогийн Кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан буюу өнөөдөр Хакүхо сэкивакэ Ичиножёотой барилдана.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Кюүшюү башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна
Кюүшюү башёг Какүрюү М.Ананд тэргүүлж байна. Зураг: МҮОНРТ

Японы Фүкүока хотноо үргэлжилж буй Мэргэжилийн сүмогийн Кюүшюү башёгийн ес дэх өдрийн барилдаан буюу өнөөдөр Хакүхо сэкивакэ Ичиножёотой барилдана. Өчигдрийн барилдаанд Хакүхо болон Ичиножёо нар унаснаар тэргүүлэгчдийн эгнээнд өөрчлөлт орсон юм. Кюүшюү башёг найман даваатай Ёкозүна Какүрюү М.Ананд ганцаараа тэргүүлж эхэллээ. Тэрээр башёг найман даваатай тэргүүлж байгаа бол түүний араас 7 даваа, нэг унаатай ёкозүна Хакүхо, озэки Кисэносато, М-11 Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын 3 бөх удаалж байна.

Өнөөдөр буюу тэмцээний ес дэх өдөр ёкозүна Хакүхо шинэхэн сэкивакэ Ичиножёо А.Ичинноровтой барилдах юм. Мөн ёкозүна Харүмафүжи озэки Гоэйдотой, ёкозүна Какүрюү сэкивакэ Аойяматай барилдахаар оноолт таарчээ.

Хуваалцах