Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Бат-Өлзий, Н.Цогтсайхан нар Азийн буудлагын холбооны гишүүнээр сонгогдлоо

Л.Бат-Өлзий Дүрмийн хорооны гишүүнээр сонгогдсон бол Олон улсын буудлагын холбооны Допингийн зөвлөлийн гишүүн Н.Цогтсайхан Азийн буудлагын холбооны Допингийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Бат-Өлзий, Н.Цогтсайхан нар Азийн буудлагын холбооны гишүүнээр сонгогдлоо
Л.Бат-Өлзий, Н.Цогтсайхан нар Азийн буудлагын холбооны гишүүнээр сонгогдлоо. Зураг: МҮОНРТ

Азийн буудлагын холбооны ээлжит их хурал энэ сарын эхээр Кувейт улсад зохион байгуулагдаж шинэ бүрэлдэхүүнээ сонгосон. Тус их хурлаар Кувейтын иргэн Шейх Салман Аль Сабах Азийн буудлагын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, Аль Отайби ерөнхий нарийн бичгийн дарга болсон байна.

Түүнчлэн шинээр сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн хуралдаж, Монголын буудлага спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Бат-Өлзий Дүрмийн хорооны гишүүнээр сонгогдсон бол Олон улсын буудлагын холбооны Допингийн зөвлөлийн гишүүн Н.Цогтсайхан Азийн буудлагын холбооны Допингийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Хуваалцах