Л.Болдбаатар азтай үзэгчид эмээл хазаартай морь бэлэглэнэ
“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа олны танил болж хоолойны цараатай дуучин гэгддэг СТА Л.Болдбаатар сар шинийн босгон бие даасан ес дэх тоглолтыг хийнэ.
Мэдээллийн алба

“Хилийн заставын хар нүдэн бүсгүй” дуугаараа олны танил болж хоолойны цараатай дуучин гэгддэг СТА Л.Болдбаатар сар шинийн босгон бие даасан ес дэх тоглолтыг хийнэ. “Морин жилийн хийморь” тоглолт ирэх морин жилийг урьтаж монгол түмэндээ барьж байгаа бэлэг бөгөөд азтай үзэгчийг шалгаруулж эмээл хазаартай морь бэлэглэхээр төлөвлөж байна. Азтаны эмээл нь ясан хяртай баяд эмээл байх ба молор толгой нь мөнгөн хазаартай байх ажээ. Цугларсан олон фэнүүддээ бэлэг гардуулж уран бүтээлээ хүргэх уг тоглолт энэ сарын 20-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд болно.


















