Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Дэндэв агсны тухай баримтат киноны нээлт боллоо

Киног Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн бүтээжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Дэндэв агсны тухай баримтат киноны нээлт боллоо
Л.Дэндэв агсны тухай баримтат киноны нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

ШУА-ийн түүх, археологийн хүрээлэн, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоотой хамтран Монголын төр, нийгэм, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн, түүхч, манжич Л.Дэндэвийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Их шастирын мэргэн түшмэл” баримтат киноны нээлт өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо.

Киног Монгол Улсын ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн бүтээжээ. Тэрбээр “Энэ киног бид бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарцуулж, жил орчим хугацааг зарцууллаа. Кино багийнхан Л.Дэндэв гуайн төрсөн нутгаар очиж материал бэлтгэсэн. Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунаас төр, нийгэм, урлагийн томоохон зүтгэлтнүүд ихээхэн төрж гарсны нэг нь энэ хүн юм. Энэ сайхан нутгийн хүмүүсийн дэмжлэгтэйгээр тус кино бүтсэнд баяртай байна” гэв.

Киноны нээлтэд ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор С.Чулуун, Төв аймгийн нутгийн залуучуудын холбооны төлөөлөгчид болон Л.Дэндэв агсны гэр бүлийнхэн оролцсон юм.

Хуваалцах