Л.Мөнхбаяр 272.5 кг шахаж, мөнгөн медаль зүүлээ
“Стронг” клубын тамирчин тэрбээр 272.5 кг шахаж энэхүү амжилтыг үзүүлсэн юм.
Мэдээллийн алба

Дани улсад энэ сарын 19-нд эхэлсэн пауэрлифтингийн хэвтээ шаталтын ДАШТ-ээс манай улсын тамирчин Л.Мөнхбаяр М1 ангиллын 93 кг-д өрсөлдөж, мөнгөн медаль хүртлээ. “Стронг” клубын тамирчин тэрбээр 272.5 кг шахаж энэхүү амжилтыг үзүүлсэн юм.
Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүч бяраа сорин өрсөлдөж байна.




















