Л.Мягмарсүрэн “Ган үзэг” хүртлээ
МЗЭ-ийн хороо, УТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдэл, "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 26 дахь удаагийн "Ган үзэг-2016" яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэн түрүүллээ.
Мэдээллийн алба

МЗЭ-ийн хороо, УТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдэл, "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 26 дахь удаагийн "Ган үзэг-2016" яруу найргийн наадамд МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэн түрүүллээ. Тэрбээр “Цас нэгэнтээ надад шивнэсэн шиг санагдана” шүлгээрээ хүртсэн юм.
Тус наадамд 38 найрагч шүлгэн хүлгээ уралдуулснаас дэд байрыг УБТЗ-ын ажилтан Д.Баярмагнай, гутгаар байрыг МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Л.Ганзул, дөрөв, тавдугаар байрыг Д.Баттулга, М.Амархүү нар эзэллээ.
Найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдвээр өрсөлдсөн юм.


















