Л.Одсайханд хүндэтгэл үзүүлжээ
Л.Одсайхан 2009 оноос үндэсний сур харваагаар хичээллэж, 2012 онд аймгийн мэргэн, 2014 онд спортын мастер цолны болзлыг хангаж байв. Харин энэ жилийн баяр наадамд 40 сум тавьснаас 36 онож түрүүлсэн юм.
Мэдээллийн алба

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат, аймгийн мэргэн, спортын мастер Л.Одсайханд тус аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат хүндэтгэл үзүүлж, "Хүндэт тэмдэг"-ээр шагнаж урамшууллаа.
Тэрбээр энэ жилийн үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааны эмэгтэй төрөлд түрүүлж, Монгол Улсын мэргэн цол хүртсэн билээ.
Ингэснээр Сүхбаатар аймгаас тодорч буй анхны эмэгтэй улсын мэргэн болсон юм.