Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Отгонбаатарын барилдаан эхэллээ

Манай жүдоч Л.Отгонбаатар “D” хэсэгт Гүржийн бөх Варлам Липартелианигийн хэсэгт оржээ. Энд Гүржээс гадна Кубын алдарт бөх Эшли Гонзалес, Украйны бөх Куеджау Набали, Нидерландын Ноэль Ван Тенд зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий.

Б.
Б.Назкеш

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Отгонбаатарын барилдаан эхэллээ
Л.Отгонбаатарын барилдаан эхэллээ. Зураг: МҮОНРТ

Манай жүдоч Л.Отгонбаатар “D” хэсэгт Гүржийн бөх Варлам Липартелианигийн хэсэгт оржээ. Энд Гүржээс гадна Кубын алдарт бөх Эшли Гонзалес, Украйны бөх Куеджау Набали, Голландын Ноэль Ван Тенд зэрэг хүчтэй өрсөлдөгчид бий.

Манай жүдочийн эхний өрсөлдөгч нь Ноэль. Өнгөрсөн онд өвдөгний хүнд гэмтлээс эргэн ирсэн Голланд эр манай жүдочтой Абу Дабигийн гранприд учраа таарч ялж байв. Түүнийг ялвал Лондоны олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Эшли Гонзалес, залуучуудын дэлхийн аварга Украйны Куеджау Набали нарын хэн ялсантай нь хүч үзнэ.

Хуваалцах