Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Отгонбаяр дахин тэргүүлж, гоц мэргэн боллоо

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй тэргүүн байрууд тодорлоо.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Отгонбаяр дахин тэргүүлж, гоц мэргэн боллоо
Л.Отгонбаяр дахин тэргүүлж, гоц мэргэн боллоо. Зураг: МҮОНРТ

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй тэргүүн байрууд тодорлоо.

Нэгдүгээр байр: Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн УБЭҮ-ийн Хангарьд спорт клубын тамирчин, Алтан Дорнод Майнинг сервис ХХК-ын харваач, МУ-ын Хошой мэргэн, Л.Отгонбаяр

Хоёрдугаар байр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, Алдар спорт хороо, Жем интернэшнл ХХК, Спортын мастер, Б.Батбаатар

Гуравдугаар байр: Төв аймгийн Зуун мод сумын уугуул, Төв аймгийн Зуун мэргэн холбоо, Мандухай цэцэн ХХК-ийн харваач, МУ-ын спортын мастер С.Өлзийсайхан

Дөрөвдүгээр байр: Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Алдар спорт хороо, ЗХ-ий 330-р анги, Монгол Ус ТӨК-ийн харваач Б.Баярсайхан

Тавдугаар байр: Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат МУ-ын спортын мастер А.Төртогтох

Мөн энэ үеэр МУ-ын Хошой мэргэн, Л.Отгонбаяр гоц мэргэний болзол хангасан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос яг одоо шагналаа гардан авч байна.

Хуваалцах