Л.Оюунчимэг агсанд хүндэтгэл үзүүлнэ
Ажлын хүрээнд дуучин Л.Оюунчимэг агсны нэрэмжит олон улсын рок поп залуу дуучдын “ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ” улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

“Баянмонгол” чуулгын гоцлол дуучин, СТА Л.Оюунчимэг агсанд хүндэтгэл үзүүлэх уран бүтээлийн уралдааныг СГЗ Д.Ухнаа болон дуучин Л.Оюунчимэгийн төрсөн дүү Л.Оюундэлгэр нарын санаачилгаар түүний үр хүүхдүүд, ахан дүүс, төрөлх нутгийн зөвлөлөөс хамтран зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Ажлын хүрээнд дуучин Л.Оюунчимэг агсны нэрэмжит олон улсын рок поп залуу дуучдын “ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЛТАЙ” улсын уралдааныг зохион байгуулахаар болжээ.
Тус уралдаанд оролцохоор 70 гаруй оролцогч бүртгүүлээд байгаа бөгөөд нэгдүгээр шатны шалгаруулалтыг маргааш 15:00 цагаас Улсын филармонид явуулах бол хоёрдугаар шат буюу эхний шатнаас шалгаран үлдсэн шилдэг 20 оролцогчийн ГАЛА концертыг зургаадугаар сарын 1-ний өдрийн 18:00 цагаас улсын филармонид зохион байгуулахаар болжээ.
Уралдааны шалгаруулалт, бүхий л үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй явагдах тул сонирхсон хэн бүхэн үзэж, оролцож болох юм байна.


















