Л.Оюунчимэг агсны нэрэмжит уралдаан болно
Монгол Улсын Филармонийн дэргэдэх “Баянмонгол” чуулгын ууган дуучин, СТА Л.Оюунчимэг агсны нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” олон улсын рок, поп дуучдын уралдаан энэ оны зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Эх, үрсийн баяраар зохиогдохоор боллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Филармонийн дэргэдэх “Баянмонгол” чуулгын ууган дуучин, СТА Л.Оюунчимэг агсны нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” олон улсын рок, поп дуучдын уралдаан энэ оны зургаадугаар сарын 1-ний өдөр буюу Эх, үрсийн баяраар зохиогдохоор боллоо. Тус уралдааныг Монголын эстрад урлагийн амьд архив хэмээн хэлэгддэг Д.Ухнаа гуай санаачилсан байна. Уралдаанд хот, хөдөөгийн театруудын дуучид, дуулаачийн ангийн оюутнууд, дуулах сонирхолтой хүмүүс оролцож болохоос гадна гадаадын гурван орны дуучид оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа.
Авьяаслаг дуучин агсан Л.Оюунчимэгийн төрсөн нутаг болох Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Нутгийн зөвлөл, Оюутны холбоо, түүний үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь мөн энэ ажилд идэвхийлэн оролцож байгаа аж. Уралдаан 2014 оны зургаадугаар сарын 1-ний 18.00 цагт Улсын Филармонийн зааланд болох юм.



















