Л.Слуцки: Гарааны бүрэлдэхүүээ сольж магадгүй!
Энэхүү тэмцээний хамгийн хөгшин багуудын нэг Оросын Холбооны шигшээ баг эхний 2 тойргын дараах байдлаар 1 оноотойгоор хэсгийн сүүлийг мушгиж байгаа билээ.
Мэдээллийн алба

Энэхүү тэмцээний хамгийн хөгшин багуудын нэг Оросын Холбооны шигшээ баг эхний 2 тойргын дараах байдлаар 1 оноотойгоор хэсгийн сүүлийг мушгиж байгаа билээ. ОХУ -н шигшээ багийн дасгалжуулагч Леонид Слуцки Словакийн шигшээ багтай хийсэн тоглолтынхоо дараагаар өгсөн ярилцлагандаа
"Тоглолт бүрийн дараа янз бүрийн асуудал сөхөгддөг. Энэ удаад манай багийн хувьд бага зэрэг муу тоглолоо. Гаргасан алдаа дутагдалаа та бүхний өмнө яриад яах вэ. Бид баг дотроо энэ асуудлыг нухацтай авч хэлэлцэнэ. Гарааны бүрэлдэхүүнээ ч сольж магадгүй."
гэсэн нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын гол анхаарлыг багийн бүрэлдэхүүн, гарааны зүг хандуулаад байна.


















