Л.Сосорбарамын дараагийн өрсөлдөгч олимпийн мөнгөн медальт Италийн Одетти
Японы нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж өндөрлөлөө.
Мэдээллийн алба

Японы нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж өндөрлөлөө.
Үүнд манай улсаас Б.Хорлоодой, Л.Сосорбарам гэсэн хоёр тамирчин оролцож, Л.Сосорбарам эхний тойрогт Словений Станжертэй таарсан юм. 23 настай Станжер гран при тэмцээний таван хүрэл медальтай тамирчин. Эн тэнцүү өрсөлдсөн хоёр тамирчны ялалтыг сүүлийн 14 секунд шийдэж, манай улсын бөх дараагийн шатанд шалгарч үлдлээ. Одоо түүнийг Риогийн олимпийн мөнгөн медальт Италийн Одетти хүлээж байна.


















