Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Суарес гоол оруулсан тоглолтод "Барса" анх удаа хожигдлоо

Луис Суарес гоол оруулсан 73 тоглолтод “Барселона” клуб өрсөлдөгчдөө хожигдож байсан удаагүй юм. Харин энэ өдөр хожигдсон нь Луис Суарес гоол оруулсан ч хожигдож байгаа анхны тохиолдол болжээ.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Суарес гоол оруулсан тоглолтод "Барса" анх удаа хожигдлоо
Л.Суарес гоол оруулсан тоглолтод "Барса" анх удаа хожигдлоо. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн ням гарагт Каталоны алдарт “Барселона” клубийнхан “Депортиво Ла Каруньо”-гийн талбайд зочлон 1:2-ын харьцаатайгаар хожигдсон. Энэ тоглолтод “Барса”-гаас Луис Суарес нэг гоол оруулсан юм. Өмнө нь Луис Суарес гоол оруулсан 73 тоглолтод “Барселона” клуб өрсөлдөгчдөө хожигдож байсан удаагүй юм. Харин энэ өдөр хожигдсон нь Луис Суарес гоол оруулсан ч хожигдож байгаа анхны тохиолдол болжээ. 2014 онд Каталоны нэр төр “Барселона” клубт нэгдэж байсан Луис Суарес одоогоор “Ла лиг”-ийн тэмцээний хүрээнд нийт 87 тоглолтод оролцоод байгаа бөгөөд 77 гоол оруужээ. Харни бүх тэмцээний хүрээнд 135 тоглолтод талбайд гарахдаа 113 гоол оруулсан шилдэг амжилтад хүрээд байна.

Хуваалцах