Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийнэ

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авъяаслаг уран бүтээлчид болох

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийнэ
Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгосон авьяаслаг уран бүтээлчид болох МУСТА Л.Сөрөлт, МУСТА А.Түмэн-Өлзий нар “Хайрын тэнгэр диваажин” уран бүтээлийн тоглолтоо өнгөрөгч аравдугаар сард “Монгол бөхийн өргөө”-нд амжилттай хийж байсан.

Тэгвэл эрхэм уран бүтээлчид маань энэ удаад маш том баярт мэдээгээ фенүүддээ дуулгаж "Хайрын тэнгэр диваажин" тоглолтоо "Эх үрсийн баяр"-т зориулан урьд өмнө нь шоу урлагийн ертөнцөд байгаагүй сюрпризтэйгээр хийх гэнэ.

Тодруулбал, тоглолтонд ирсэн үзэгчдээс азтай нэг үзэгчийг тодруулж, "Алтан Сан" хорооллын 2 өрөө байрны урьдчилгаа 30 хувь буюу 25.8 сая төгрөгтэй тэнцэх эрхийн бичгийг тоглолтын тайзнаа шууд гардуулах аж. Авьяаслаг уран бүтээлчид маань өөрсдийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү сюрпризээ зарлах үеэрээ тоглолтонд ирсэн бүх үзэгчийг бичиг баримттайгаа ирэхийг сануулсан байна.

Хуваалцах