Л.Өлзийтөгс “Толинд туссан будда” номоо нөхөртөө зориулан бичжээ
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс “Толинд туссан будда” хэмээх яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. “Толинд туссан будда” ном түүний бичиж, уншигчдынхаа гарт өргөн барьж буй 10 дахь ном юм байна.
Мэдээллийн алба

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс “Толинд туссан будда” хэмээх яруу найргийн түүврээ хэвлүүлжээ. “Толинд туссан будда” ном түүний бичиж, уншигчдынхаа гарт өргөн барьж буй 10 дахь ном юм байна. “Төсөөллийн өрөөнд” хэмээх түүврээс нь хойш бичигдсэн, нийт 80 гаруй шинэ шүлэг бүхий уг номын хавтсыг зураач Ж.Мөнхцэцэг зуржээ.
Тэрбээр өнгөрсөн онд хүүрнэл зохиолын төрлөөр “Хотын үлгэрүүд”, намтарчилсан эсээний “Үзэхийн хязгаар” зэрэг номуудыг тус тус хэвлүүлээд байсан нь уншигчдын дунд нэн эрэлттэй байсан юм.
Дашрамд сонирхуулахад, "Толинд туссан будда" хэмээх яруу найргийн түүврээ өөрийн нөхөр болох СГЗ, зохиолч Г.Аюурзанадаа зориулан бичсэн гэнэ.


















