Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Л.В.Бетховены наймдугаар симфони эгшиглэнэ

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцоно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Л.В.Бетховены наймдугаар симфони эгшиглэнэ
Л.В.Бетховены наймдугаар симфони эгшиглэнэ. Зураг: МҮОНРТ

Дэлхий дахинаа эрх чөлөөний дууч хэмээн алдаршсан аугаа хөгжмийн зохиолч Л.В.Бетховены наймдугаар симфони Монголд анх удаа эгшиглэх гэж байна. Хүн төрөлхтний бүтээсэн оюуны гайхамшигт өв сонгодог хөгжмийг өөрийн орны ард түмэнд танилцуулах, нийтийн хөгжмийн боловсролыг дээшлүүлж, хөгжим сонсогчдын хүрээг тэлэх зорилгын дор Улсын Филармонийн хамт олон “Л.В.Бетховений бүтээлүүд” концертыг энэ сарын 25-нд өөрийн тайзнаа толилуулах гэж байна.

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, хөтлөгч, тайлбарлагчаар урлаг судлаач Х.Ариунаа оролцоно.

Хуваалцах