Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ла лигийн шилдгүүд нэрлэгдлээ

Испанийн Ла лиг өндөрлөж шилдгүүд нэрлэгдлээ. Өнгөрсөн улирлын шилдэг тоглогчоор "Реал Мадрид"-ийн Кристиано Роналдо тодорсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ла лигийн шилдгүүд нэрлэгдлээ
Ла лигийн шилдгүүд нэрлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Испанийн Ла лиг өндөрлөж шилдгүүд нэрлэгдлээ. Өнгөрсөн улирлын шилдэг тоглогчоор "Реал Мадрид"-ийн Кристиано Роналдо тодорсон. Харин шилдэг дасгалжуулагчаар "Атлетико Мадрид"-ийн мэргэжилтэн Диего Симеоне тодров. Мөн шилдэг хаалгач, хамгаалан тоглогч, хагас хамгаалагчид ихэвчлэн "Pеал"-ийн голдуу тоглогчид шилдэг байж шагналын эзэд боллоо. Харин довтлох чиглэлийн шилдэг хагас хамгаалагчаар "Барселона"-гийн Андрес Иньеста нэрлэгдэв.

Шагнал гардаж авсны дараа Роналдо “Энэ бол миний хөлбөмбөгийн замналын хамгийн сайхан мөч. Миний хувьд багийн шагнал хамгийн чухал. Гэхдээ хувь тоглогчийн хувиар шагнал авахад ч гэсэн би дуртай” хэмээн ярьсан байна. Харин Диего Симеоне “Би энэ шагналаа тоглогчидтойгоо хуваалцмаар байна. Тэдэнгүйгээр энэ шагналыг хүртэх боломжгүй шүү дээ. Коке, Габи, Миранда, Куртуа гээд өнгөрсөн улирлын Ла лигийн цомыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан бүх тоглогчдодоо баярлалаа” гэжээ.

Хуваалцах