“Лайпциг” 4 дэх хожигдлоо хүлээлээ
“Лайпциг” клуб улирлын 20 дахь тоглолтдоо “Гамбург”-ийг өөрийн талбайдаа хүлээн авсан.
Мэдээллийн алба

“Бундес лиг”-ийн тэмцээний дэд байрт бичигдэж байгаа “Лайпциг” клуб улирлын 20 дахь тоглолтдоо “Гамбург”-ийг өөрийн талбайдаа хүлээн авсан. Энэ өдөр Грек хамгаалагч Кирьякос Пападопулос гоолын салхийг хагалж, “Гамбург” клубт энэ өвлийн солилцооны цонхоор ирсэнээсээ хойш 2 тойрог дараалан гоол орууллаа. Үүнээс 6 минутын дараа дахин булангийн цохилтоос гоол орсон. Энэ удаад мөн “Гамбург”-ийн шинэ наймаа Бразил залуу Уолос Соуза Силва хаалганд гоолыг оруулсан. Улмаар тоглолтын төгсгөлд Герман довтлогч Аарон Хант багийн ялалтыг бататгаж, 3 дахь гоолыг оруулжээ. Ийнхүү тэрээр “Бундес лиг”-ийн 50 дахь гоолоо өөрийн нэр дээр бүртгүүлж байна. Энэ тоглолтын баатар 29 настай Герман хагас хамгаалагч Николай Мюллер байлаа. Тэрээр 3 гоолын дамжуулалт өгч, багаа ялалтад хөтөлсөн юм.


















