Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Лайпциг” энэ тойрогт 2 оноо алдлаа

“Бундес лиг”-ийн хүснэгтийн дэд байрт улирлыг үргэлжлүүлж байгаа “Лайпциг” клуб энэ тойрогт “Аугсбург”-ийн талбайд зочилж, улирлын 23 дахь тоглолтдоо оролцлоо.

О.
О.Сонинбаяр

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лайпциг” энэ тойрогт 2 оноо алдлаа
“Лайпциг” энэ тойрогт 2 оноо алдлаа. Зураг: МҮОНРТ

“Бундес лиг”-ийн хүснэгтийн дэд байрт улирлыг үргэлжлүүлж байгаа “Лайпциг” клуб энэ тойрогт “Аугсбург”-ийн талбайд зочилж, улирлын 23 дахь тоглолтдоо оролцлоо. Энэ удаад талбайн эзэд гоолын салхийг хагалж, Грек хамгаалагч Константинос Стафилидис гоолыг оруулжээ. Гэсэн ч үүнээс 6 минутын дараа Наби Кейтагийн дамжуулалтаар “Лайпциг” клубын шилдэг мэргэн бууч Тимо Вернер энэ улирлын 14 дэх гоолоо оруулсан. Тоглолтын 2-р үе эхлээд Эмиль Форсбергийн дамжуулалтаар Марвин Комппер “Лайпциг”-т тэргүүллийг авчирсан хэдий ч тэдний хошуучлал удаа үргэлжилсэнгүй. Тоглолтын 60 дахь минутад Австри хамгаалагч Мартин Хинтереггер тооны харьцааг 2:2 болгон тэнцүүлсэн юм. “Лайпциг” ийнхүү 1 оноо авч, 49 оноотой болсоноор хүснэгтийн 2-р байраа хадгалан үлдэж байна.

Хуваалцах