"Лайпциг" клуб "Вердер"-т хожигдлоо
“Лайпциг” клуб 25-р тойрогт лигийн шилдгүүдийн нэг “Вердер Бремен”-ий талбайд зочиллоо.
Мэдээллийн алба

Германы “Бундес лиг”-ийн тэмцээний хүснэгтийн дэд байрт бичигдэж “Лайпциг” клуб 25-р тойрогт лигийн шилдгүүдийн нэг “Вердер Бремен”-ий талбайд зочиллоо. Тоглолтын эхний гоолыг Австрийн Златко Юнузович оруулсан. Харин 2-р үе эхлээд Юнузович-ийн дамжуулалтаар Флориан Гриллич тоогы харьцааг 2:0 болгосон юм. Улмаар энэ тоглолтын сүүлийн минутад Флориан Кайнц багийнхаа 3 дахь гоолыг оруулсанаар энэ тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Энэ тоглолтод орсон 3 гоолыг Австрийн тамирчид оруулсанаараа онцлогтой байлаа. “Вердер” одоогоор 29 оноотой лигийн хүснэгтийн 13-р байрт бичигдэж байгаа бол “Лайпциг” клуб Германы “Бундес лиг”-ийн 2-р байрт 49 оноотой улирлыг үргэлжлүүлж байна.


















