Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүнийг баривчиллаа

Энэ сарын 19-ний шөнө Каирт аюулгүй байдлын хүчин “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадияг баривчласан тухай албан ёсны эх сурвалжаас мэдээллээ.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүнийг баривчиллаа
“Лалын ахан дүүс” хөдөлгөөний тэргүүнийг баривчиллаа. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 19-ний шөнө Каирт аюулгүй байдлын хүчин “Лалын ахан дүүс” хөдөлгөөний удирдагч Мохаммед Бадияг баривчласан тухай албан ёсны эх сурвалжаас мэдээллээ.

Тэрээр Каирын дүүрэгт байдаг гэртээ цагдаа нараас нуугдаж байжээ. Мөн Египетийн эрх баригчид өнгөрсөн долоо хоногийн цуст ажиллагааны дараа “Лалын ахан дүүс” хөдөлгөөний идэвхитнүүдийг баривчилсан юм.

Египетэд дэгдээсэн үймээн бол улс төрийн санал зөрөлдөөний биш, лалынхны хэт даврах, террорист ажиллагааны илрэл мөн гэж өнгөрсөн Бямба гарагт Египетийн ерөнхийлөгчийн үүрэг түр гүйцэтгэгчийн зөвлөх Мустафа Хижахи мэдэгдсэн байна.

Түлхүүр үг:мухаммед
Хуваалцах