Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Латиф” сангийн гурван жилийн ойн баяр болно

Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Латиф” сангийн гурван жилийн ойн баяр болно
“Латиф” сангийн гурван жилийн ойн баяр болно. Зураг: МҮОНРТ

Монголын хошин урлагийн нэрт төлөөлөгч, жүжигчин, алиалагч Т.Латифийн нэрэмжит “Латиф” сангийн гурван жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн тоглолт болох гэж байна.

Хүндэтгэлийн тоглолт энэ сарын найманд МХО-нд болох юм. Одоогоос гурван жилийн өмнө Латиф агсны хүү дуучин Л.Байзда аавынхаа нэрэмжит сан байгуулснаа зарласан.

Өнгөрсөн хугацаанд тус сангийнхан урлагийн салбарт өөрийн хувь нэмэр оруулах олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна. Тухайлбал, тэд Монгол орныхоо 21 аймаг, 300 гаруй сумаар аялан тоглолт хийж, авьяаслаг хүүхэд, залууст дэмжлэг үзүүлжээ.

Эдүгээ тус сангийн нэр дээр Дорнодын “Nation code”, Завханы шинэ залуу уран бүтээлчид ажилладаг бөгөөд “Латиф” сангийн дэргэд бүхэл бүтэн урлагийн баг ажилладаг болжээ.

Хуваалцах