Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Леброн Жеймс хуучин багтайгаа "Рио"-д уулзав

NBA-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд зургаан тоглолт болсон.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Леброн Жеймс хуучин багтайгаа "Рио"-д уулзав
Леброн Жеймс хуучин багтайгаа "Рио"-д уулзав. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 2014-2015 оны улирал эхлэхэд ойртож байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд зургаан тоглолт болсон. Тэгвэл энэ өдөр Бразилийн нийслэл Рио де Жанейро хотноо энэ зун "Их гурвал"-ыг бүрдүүлсэн "Кливлэнд", "Майми Хит"-тэй улирлын өмнөх бэлтгэл тоглолтоо хийсэн юм.

Энэ тоглолтын үеэр Леброн Жеймс дөрвөн жил зүтгэсэн "Майми Хит"-ийнхээ эсрэг тоглосон нь үзэгчдийн анхаарлын төвд байлаа. Тэрээр 20 минутын турш талбайд гарч, долоон оноо, оновчтой найман дамжуулалтыг гүйцэтгэжээ. Жеймс тоглолтын үеэр хуучин багийн анд Норрис Коулид засалт тавьж өгсөн нь олны анхаарлыг татсан юм.

Тоглолтын эхний хоёр үед илүүрхэн тоглосон "Кливлэнд" нэмэлт цагт "Хитчүүдийг" хожсон билээ.

Хуваалцах