Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Леброн тэргүүтэй "Кавалерсчүүд" хожигдлоо

NBA-гийн 2014-2015 оны улирлын тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр найман тоглолт боллоо.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Леброн тэргүүтэй "Кавалерсчүүд" хожигдлоо
Леброн тэргүүтэй "Кавалерсчүүд" хожигдлоо. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 2014-2015 оны улирлын тоглолт болж байгаа бөгөөд өнөөдөр найман тоглолт боллоо. Өнөөдөр "Портленд Трэйл Блэйзэрс" талбай дээрээ "Клевлэнд Кавалерс" багийг хүлээн авч тоглосон. Леброн Жеймс, Кевин Лов нарын дайчдыг багтаа элсүүлсэн Кавалерс тоглолтын эхэн үед 34-31 харьцаагаар илүүрхсэн ч сүүлийн гурван үе тааруухан тоглосноор 82-101 харьцаагаар ялагдал хүлээлээ.Тус тоглолтод Димиан Лилард 27 оноо, долоон оновчтой дамжуулалт, Маттхавс 21 оноог тус тус авч багаа хожилд хүргэсэн бол эсрэг багаас Кэвин Лов 22 оноо, самбараас 10 бөмбөг авч, долоон оновчтой дамжуулалт үзүүлжээ.

"Блэйзэрс" өнөөдөр хожсоноор хоёр хожил, хоёр хожигдолтой болж байгаа бол "Кавалерс" нэг хожил, хоёр хожигдолтой байна. Хоёр багийн тоглолтыг хүлээн авч үзнэ үү.

Хуваалцах