Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Легогоор бүтээсэн хамгийн өндөр цамхаг

Дикенсоны ахлах сургуулийн багш сурагчид хамтдаа легогоор хамгийн өндөр цамхагийг хийж, Гиннесийн номонд бичигдлээ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Легогоор бүтээсэн хамгийн өндөр цамхаг
Легогоор бүтээсэн хамгийн өндөр цамхаг. Зураг: МҮОНРТ

Дикенсоны ахлах сургуулийн багш сурагчид хамтдаа легогоор хамгийн өндөр цамхагийг хийж, Гиннесийн номонд бичигдлээ. Энэхүү цамхаг нь 34.4 м буюу 11 давхар байшинтай тэнцэхүйц өндөр байжээ. Энэхүү цамхагийг барихын тулд 500 мянган ширхэг лего ашигласан бөгөөд бүтэн сарын хугацаанд босгосон байна. Өнгөрсөн даваа гарагт уг цамхагийн оройн хэсэгт тус дүүргийн бэлгэдэл улаан өнгийн байшинг байрлуулснаар албан ёсоор дуусч, Гиннесийн багийнханд хэмжүүлсэн юм байна. Гиннесийн номонд бичигдсэн өмнөх лего цамхагийн өндөр 32.3 метр байсан бөгөөд Праг хотынх гэнэ.

Хуваалцах