Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Лейкэрс", "Кавалерс" багууд нүүр туллаа

NBA-гийн 69 дэх улирлын зарим онцлох тоглолтын мэдээллийг хүргэдэг билээ. Энэ өдөр талбайд гурван тоглолт болсны нэг нь "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ "Клевлэнд Кавалерс" багтай тоглож хожсон явдал байв.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Лейкэрс", "Кавалерс" багууд нүүр туллаа
"Лейкэрс", "Кавалерс" багууд нүүр туллаа. Зураг: МҮОНРТ

NBA-гийн 69 дэх улирлын зарим онцлох тоглолтын мэдээллийг хүргэдэг билээ. Энэ өдөр талбайд гурван тоглолт болсны нэг нь "Лос Анжелес Лейкэрс" талбай дээрээ "Клевлэнд Кавалерс" багтай тоглож хожсон явдал байв.

Тус тоглолтод Леброн Жеймс, Коби Бриант нар хоёул талбайд гарсан. Тоглолтын эхний хагаст Лейкэрс дөрвөн онооны зөрүүгээр буюу 57:61 харьцаагаар тэргүүлсэн ч сүүлийн хагаст тааруу байж 109:102 харьцаагаар ялагдал хүлээлээ. Харин Клевлэнд зургаа дараалсан ялагдлаа зогсоосон бөгөөд 20 хожил 20 хожигдолтой Дорнод бүсийн зургаад бичигдэж байна.

Тус тоглолтод Леброн Жеймс 36 оноо, самбараас 5 бөмбөг, 5 оновчтой дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол Кари Ирвинг 22 оноо, Кэвин Лов 17 оноогоор туслажээ. Харин эсрэг багаас Жордан Хийл 20 оноог авсан бол тус багийн лидер Коби Брайнт 19 оноо, 17 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэжээ.

Бусад тоглолтууд: Нью-Иорк Никс 79-95 Милоуки Багс
Оклахома Сити Тандер 101-112 Хьюстон Рокетс
Клевлэнд Кавалерс 109-102 Лос Анжелес Лейкэрс

Хуваалцах