“Лемонс” тавдугаар сард тоглоно
Сонирхуулахад, “Лемонс”-ийн залуус Монголд өмнө нь тоглогдож байгаагүй урсгалыг гарган түүгээрээ дамжуулан хүмүүсийн амьдрал, үзэл бодолд тэр ч байтугай хувцасны загварт хүртэл нөлөөлөхийг зорьж байна.
Мэдээллийн алба

“Лемонс” хамтлаг ирэх тавдугаар сард бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Тэд тоглолтынхоо үеэр гурван цомогтоо багтсан дуугаа эгшиглүүлэх аж. Мөн удахгүй шинэ цомог гаргахаар ажилдаа оржээ.
Түүнчлэн фэнүүд нь тэдний тоглолтоор ямар дуу сонсох хүсэлтэйгээ цахим хуудсаар илгээж болох юм байна.