Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Леонардо Ди Каприо Хөвсгөлд аялна

Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялахаар болжээ. “Амилсан чөтгөр” кинонд гол дүр бүтээн, энэ оны Оскарын шагналд дахин нэр дэвшсэн

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Леонардо Ди Каприо Хөвсгөлд аялна
Леонардо Ди Каприо Хөвсгөлд аялна. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Леонардо Ди Каприо Монголд аялахаар болжээ. “Амилсан чөтгөр” кинонд гол дүр бүтээн, энэ оны Оскарын шагналд дахин нэр дэвшсэн тэрээр өнгөрсөн долоо хоногт урлагийн томоохон одод оролцсон хандивын үйл ажиллагааны үеэр Монголд аялах эрхийн төлөө үнэ хаялцан, 95 мянган америк доллараар тус эрхийг авсан талаар хэд хэдэн орны сонин хэвлэлд нийтэлсэн байна.

Эдгээр хэвлэлд уламжилснаар Ди Каприо манай оронд Шведийн нэрт аялагч Йохан Эрнст Нильсоны хамтаар 10 хоногийн хугацаатай аялах аж. Аяллынхаа үеэр Леонардо Ди Каприо Хөвсгөл нуурын эрэг дэх гэрт байрлан, морь унаж, бүргэд шувуугаар ан хийхээр төлөвлөж байгаа талаар Их Британийн Телеграф сонинд мэдээлжээ.

Мөн аялал жуулчлал хийхэд тохиромжтой гурван орны тухай гадаадын нэгэн цахим хуудасны нийтлэлд Монголын тухай мэдээлэл багтсан байна. Тус цахим хуудасны нийтлэгчид Монголын үзэсгэлэнт байгальд аялангаа нүүдэлчин ард түмний өв соёлтой танилцах нь дахин олдохгүй ховор боломж гэж уншигчиддаа зөвлөжээ.

Хуваалцах