Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“LG”-гийн нумарсан дэлгэцтэй гар утас худалдаанд гарна

“AT&T” компани энэ сарын 24-нөөс “LG”-гийн ээлжит гайхамшигт гар утас “G Flex”-ийн захиалгыг авч эхэлнэ гэж энэ сарын 20-нд мэдэгджээ. Хэрэглэгчид энэхүү гар утсыг “AT&T”-тай хоёр жилийн гэрээ байгуулж, 299.99 ам.доллараар худалдаж авах боломжтой бөгөөд “Cnet” сайтад бичсэнээр 2014 оны хамгийн их хү

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“LG”-гийн нумарсан дэлгэцтэй гар утас худалдаанд гарна
“LG”-гийн нумарсан дэлгэцтэй гар утас худалдаанд гарна. Зураг: МҮОНРТ

“AT&T” компани энэ сарын 24-нөөс “LG”-гийн ээлжит гайхамшигт гар утас “G Flex”-ийн захиалгыг авч эхэлнэ гэж мэдэгджээ.

Хэрэглэгчид энэхүү гар утсыг “AT&T”-тай хоёр жилийн гэрээ байгуулж, 299.99 ам.доллараар худалдаж авах боломжтой бөгөөд “Cnet” сайтад бичснээр 2014 оны хамгийн их хүлээлт үүсгэж буй шилдэг 10 гар утасны жагсаалтад энэ гар утас багтжээ.

“G Flex” нь нумарсан дэлгэцтэй байх тухай мэдээлэл цацагдсаны дараа гар утас үйлдвэрлэгчид өвөрмөц дэлгэцтэй гар утас үйлдвэрлэхээр шургуу ажиллаж эхэлсэн.

Өвөрмөц загвартай, бат бөх чанартай энэхүү гар утас энэ сарын 24-нөөс цахим худалдааны дэлгүүрээр, ирэх сарын 7-ноос дэлгүүрүүдээр худалдаанд гарах юм.

Хуваалцах