Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Лионель Месси “Реал Мадрид”-д хүчин зүтгэнэ

Лионель Месси дараа улирлаас “Реал Мадрид” клубын тамирчин болох нь тодорхой боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Лионель Месси “Реал Мадрид”-д хүчин зүтгэнэ
Лионель Месси “Реал Мадрид”-д хүчин зүтгэнэ. Зураг: МҮОНРТ

Лионель Месси дараа улирлаас “Реал Мадрид” клубын тамирчин болох нь тодорхой боллоо. “Барселона” клубын домог болсон тэрбээр өөрийн багаа ийн орхих болсон нь зөвхөн мөнгө гэнэ. Тэр “Санхүүгийн шударга өрсөлдөөнөөс болж Барса миний авах ёстой (мөнгө) зүйлсийг минь өгч чадахгүй байсан. Би тэдэнд “Миний гэрээнд хандив болгож Камп Ноуг” зар гэсэн ч намайг биш клубыг илүүд үзсэн. Ингээд л бидний харилцаа тасарсан. Над шиг хүн 2000 метр өндөр, тансаг усан онгоцтой байх ёстой. Яг Абрамовичийнх шиг. Би жилд такс төлсний дараа гэр рүүгээ 50 сая еврог л авч явмаар байсан. Энэ тийм ч их мөнгө биш шүү дээ'' гэв.

Мөн “Реал Мадрид” клубын албан ёсны сайтад Криштиану Роналду “Л.Месси ирж буйд их баяртай байна. Баруун жигүүрээс арай илүү дэмжлэг надад ирнэ гэдэгт итгэж сууна” гэжээ.

“Барселона” клуб Л.Мессиг 250 сая еврогоор зарж байгаа ч санхүүгийн шударга өрсөлдөөн хийхийн тулд “Лестер Сити”-гийн Жэйми Вардиг Луйс Суарезийг хүмүүжүүлэхээр авч ирж буй юм байна.

Хуваалцах