Лионель Мессигийн хөшөөг сүйтгэжээ
Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод байрлах Лионель Мессигийн хөшөөг өчигдөр гэмт этгээдүүд сүйтгэж, цээж хэсгийг нь салган авсан хэрэг гарсан байна.
Мэдээллийн алба

Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод байрлах Лионель Мессигийн хөшөөг өчигдөр гэмт этгээдүүд сүйтгэж, цээж хэсгийг нь салган авсан хэрэг гарсан байна. Аргентинийн шигшээ баг болон Испанийн “Барселона” клубын супер од, дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Андрес Мессигийн хөшөөг өнгөрсөн оны 6-р сард урлан бүтээж, Буэнос-Айрес хоын төвд сүндэрлэх болсон юм. Энэ нь Өмнөд Америкийн аварга шалгаруулах тэмцээн буюу “Копа Америка” тэмцээний аваргын төлөөх тоглолтод Аргентинийн шигшээ баг Чилийн шигшээ багт хожигдсоны дараа болсон үйл явдал юм.

Харин өчигдөр гэмт этгээдүүд түүний хөшөөг тайрч, хөшөөний суурин дээр зөвхөн хөл хэсэг нь үлджээ. Энэ нь өчигдөр ОУХБХ-ноос шалгаруулсан дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг Португалийн алдарт Криштиану Роналду хүртсэнтэй холбоотой, хөгжөөн дэмжигчдийн дургүйцлийн илэрхийлэл хэмээн үзэж байгаа юм байна. Одоогоор Буэнос-Айрес хотын захиргаа хөшөөг яаралтай сэргээн босгоно гэдгээ албан ёсоор мэдэгдээ байгаа юм.


















