Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

​"Ливерпүүл" финалд шалгарлаа

Өнгөрсөн шөнө ​"Ливерпүүл" клуб өөрийн Энфил цэнгэлдэхдээ "Стоүк Сити"-г хожсоноор Лигийн цомын финалд шалгарахын зэрэгцээ тус багт талбайдаа хожигдолгүй явж ирсэн амжилтаа хадгаллаа.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
​"Ливерпүүл" финалд шалгарлаа
​"Ливерпүүл" финалд шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн шөнө ​"Ливерпүүл" клуб өөрийн Энфил цэнгэлдэхдээ "Стоүк Сити"-г хожсоноор Лигийн цомын финалд шалгарахын зэрэгцээ тус багт талбайдаа хожигдолгүй явж ирсэн амжилтаа хадгаллаа. "Стоүк" лигийн цомын хүрээнд "Ливерпүүл"-тэй долоон удаа тоглохдоо нэг тэнцэж, зургаа хожигдсон үзүүлэлттэй болоод байна.

Тоглолтын дараа багийн дасгалжуулагч “Уур амьсгал маш онцгой байсан. Тоглоход хэцүү багийн эсрэг манай тал сайн тоглосон. Тэд ч өнөөдөр тоглолтынхоо хэв маягийг өөрчилсөн. Иймээс хамгаалахад хэцүү байсан. Тэдний гоол "отон" байсан ч эцэст нь бид пеналт цохих азтай байлаа. Бүхэл бүтэн 120 минутын эцэст тоглогчид, дэмжигчид болон Ливерпүүл үүнийг хүртэх эрхтэй” гэв.

Хуваалцах