Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ливэрпүүл хотод тавтай морил Роналд Куман

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн өрсөлдөөнтэй хөл бөмбөгийн лиг Английн премьер лигийн Саутхамптон клуб Нидерланд мэргэжилтэн Роналд Куманыг үүрэгт ажлаас нь халж, шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа билээ.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ливэрпүүл хотод тавтай морил Роналд Куман
Ливэрпүүл хотод тавтай морил Роналд Куман. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй, хамгийн өрсөлдөөнтэй хөл бөмбөгийн лиг Английн премьер лигийн Саутхамптон клуб Нидерланд мэргэжилтэн Роналд Куманыг үүрэгт ажлаас нь халж, шинэ дасгалжуулагчийн эрэлд гараад байгаа билээ.

Тэдэнтэй ижил нөхцөл байдалд байсан клуб бол алдарт "Битлз" хамтлагийн хот Ливэрпүүлийн Эвэртон клуб юм. Тэд улирлыг хангалтгүй өнгөрүүлсэн дасгалжуулагч Робэрто Мартинэсаа үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байсан бол түүний оронд Роналд Куманыг сонгон ажиллуулахаар болсон байна.

53 настай Нидерланд эрхэмтэй хоёр жилийн гэрээ байгуулсан бөгөөд түүнд жилийн 5 сая фаундын цалинтай гэрээ санал болгон зөвшөөрүүлж чадсан байна.

Тэрбээр Саутхамптон клубт байх хугацаандаа 47 хувийн хожилтой байсан бөгөөд түүнийг ирж буйд хаалгач Боруц баяртай байгаагаа өөрийн твиттер хуудсаараа илэрхийлжээ.

Хуваалцах