Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Ливийн Бенгази хотын шоронгоос 1200 хоригдол оргожээ

Өнгөрсөн баасан гарагийн өглөө Ливийн Бенгази хотын шоронгоос 1200 орчим хоригдол иргэдийн тусламжтайгаар оргожээ. Одоогоор тэдний 18-ыг нь баривчлаад байгаа талаар хотын захиргааны төлөөлөгч Мохаммед Хужази мэдээлсэн байна.

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ливийн Бенгази хотын шоронгоос 1200 хоригдол оргожээ
Ливийн Бенгази хотын шоронгоос 1200 хоригдол оргожээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн баасан гарагийн өглөө Ливийн Бенгази хотын шоронгоос 1200 орчим хоригдол иргэдийн тусламжтайгаар оргожээ. Одоогоор тэдний 18-ыг нь баривчлаад байгаа талаар хотын захиргааны төлөөлөгч Мохаммед Хужази мэдээлсэн байна.

Ливийн шилжилтийн засгийн газрын ерөнхий сайд Али Заиданы хэлснээр al-Kwyfah шоронгийн ойролцоо оршин суудаг иргэд тус шорон руу дайрч орсон байна. Учир нь тэд гэрийнх нь ойролцоо шорон байхыг хүсээгүй гэнэ. Ерөнхий сайд Заидан Ливийн Египеттэй хиллэдэг хилийг хаах тушаал гаргажээ. Бенгази хотын төрийн захиргааны төлөөлөгч Хужазигийн хэлснээр тус хотын аюулгүй байдлын албанд хүн хүч, багаж хэрэгсэл дутагдалтай байдаг байна.

Э.АМАР



Хуваалцах