Ломбын Нямаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ.
Мэдээллийн алба

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Ломбын Нямаа өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ. Монголын утга зохиолд Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг бий болгосон ч гэж хэлж болохоор эл эрхмийг энэхүү шагналд нэрээ мөнхөлж байхыг харах ахуйд найрагт дуртай олон түмэн алга ташин бахдаж байна. “Их засаг” их сургуульд багшилдаг тэрбээр Японы алдарт зохиолч М.Башёгийн“Насаараа бичээд таван сайхан шүлэг бичсэн бол жинхэнэ яруу найрагч. Харин арван сайхан шүлэг бичсэн бол гайхамшигт яруу найрагч мөн" гэдэг үгийг хэлэх дуртай. Тиймдээ ч өөрөө их л чимээгүй алс гэрэлтэж байгаад час гэсэн ном боочихсон байдаг гэж үеийн нөхөд нь бахархдаг юм.


















