Лондон хотын амьтны хүрээлэнгийн 189 жилийн ой тохиож байна
Дэлхий дээрх хамгийн анхны амьтны хүрээлэнтэй төстэй байгууламж Нийтийн тооллын өмнөх 3500 оны үед Египетэд үүссэн хэмээн үздэг. Одоогоос 189 жилийн өмнө буюу 1828 оны 04 дүгээр сарын 27-ны энэ өдөр,
Мэдээллийн алба

Дэлхий дээрх хамгийн анхны амьтны хүрээлэнтэй төстэй байгууламж НТӨ 3500 оны үед Египетэд үүссэн хэмээн үздэг. Мөн өдгөөгөөс 189 жилийн өмнө буюу 1828 оны 04 дүгээр сарын 27-ны энэ өдөр, дэлхийн хамгийн анхны шинжлэх ухааны амьтны хүрээлэн болох Лондонгийн амьтны хүрээлэн нээлтээ хийжээ.
Харин албан ёсоор, олон нийтэд 1874 оноос үүд хаалгаа нээж, тухайн үеийн хамгийн сонирхолтой амьтдыг танилцуулж байсан түүхтэй. Өнөөгийн байдлаар уг амьтны хүрээлэн нь 698 зүйлийн 20 мянга гаруй амьтантай Англид төдийгүй, дэлхийд томоохонд тооцогдох амьтны хүрээлэн болтлоо хөгжжээ.


















