Лондонд трамвай онхолдож, долоон хүн амь насаа алджээ
Лондоны өмнөд дүүрэгт өчигдөр трамвай замаасаа гарч, онхолдсоны улмаас долоон хүн амь насаа алджээ.
Мэдээллийн алба

Лондоны өмнөд дүүрэгт өчигдөр трамвай замаасаа гарч, онхолдсоны улмаас долоон хүн амь насаа алджээ. Энэ үеэр дотор нь зорчиж явсан 51 хүн бэртэж гэмтсэнээс наймынх нь биеийн байдал тун хүнд байгаа талаар орон нутгийн цагдаагийн албанаас мэдээлж байна.
Хотын зам тээврийн байгууллагын төлөөлөгчийн хэлж байгаагаар автоматаар хурдыг багасгах тоормоз гэх мэт аюулгүй ажиллагааны системүүд тухайн трамвайд суугдаагүй байжээ.
Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид хэргийн газар ажиллаж байна. Хурдны горим алдагдсанаас үүдэн осол гарсан байж болзошгүй тул трамвайн жолооч 42 настай Бекенхэмийг баривчилж, байцаалт авч байгаа тухай албаны эх сурвалжууд мэдээлж байна.


















