Лондоны баячууд морио ингэж чимдэг болжээ
Энэ маяг нь саяхан эхэлсэн ч бусад хотын баячуудад мөн “халдварлаад” байгаа гэнэ.
Мэдээллийн алба

Английн нийслэл Лондон хотын баячууд чөлөөт цагаараа унадаг морио ийнхүү гоёдог болжээ. Энэ маяг нь саяхан эхэлсэн ч бусад хотын баячуудад мөн “халдварлаад” байгаа гэнэ.
Гэхдээ тухайн эзэн нь өөрийнхөө сонирхолд нийцсэн зураг, дүрс болон бусад зүйлсийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэдэг байна. Хүсэлтийг нь хүлээж авсан мэргэжлийнхэн тухайн загварыг нь эхлээд хатуулаг материалд хайчилж буулгаад морины бие дээр байрлуулж байгаад үсийг нь машинддаг аж. Мөн будах ч тохиолдол бий гэсэн.
Энэ ажлыг хийж байгаа иргэдийн орлого ч нэлээн нэмэгдэж байгаа гэсэн шүү.






















