"Лос Анжелес Лейкэрс" 12 ялагдаад байна
NBA-гийн 69 дэх улирлын зарим тоглолтын мэдээллийг хүргэж байна.
Мэдээллийн алба

NBA-гийн 69 дэх улирлын зарим тоглолтын мэдээллийг хүргэж байна. Өчигдөр талбайд 13 тоглолт болж хамгийн сүүлд Лос Анжелес Лейкэрс баг талбайдаа Мемфис Гриззлис багтай тоглолоо. Энэ тоглолтод талбайн эзэд 99-93 харьцаагаар улирлын 12 дахь ялагдлаа хүлээлээ.
Тоглолтын эхний хагаст 46-51 харьцаагаар "Лейкэрс" илүүрхэж байсан ч сүүлийн хагаст 23 оноог салгаж чадсан ч эсрэг багтаа 34 оноог алдаж хожигдлоо. Тус тоглолтын Гриззлисээс Майк Конли, Марк Газол нар 19 оноог авч багаа тэргүүлсэн бол Зач Рендолф 16, Кортны Лий 10 оноог нэмэрлэжээ. Харин эсрэг багаас Коби Брайнт 22 оноог авч багаа тэргүүлсэн ч Жеремин Лин 14 оноог авчээ.


















